Кодыг тань зохиогч дурьдалгүйгээр шүүмж оруулж нийтийн хүртээл болгох болно. Шинээр суралцагчид хийсэн ажлаас тань их зүйл сурах байх.

Юун сайт вэ?
Бид амжихгүй байгаа ажлуудаасаа Outsourcing хийж байна.
Ямар хэл дээр хийгдэх вэ?
CSS, Javascript, Python, Django
Үнэлгээ нь дэндүү бага юм
Тийм, бага байгаа. Цагаа дэмий үрэх хэрэггүй. Бид нар өөрсдөө ч бага цалинтай ажилладаг.
Хийж чадах зүйл алга
Хийгээд хэрэггүй. Сурахдаа анхаар!
Ажлын хөлсөө яаж авах вэ?
Холбоо бариарай, дансаар шилжүүлье!
Ажил хийгээд эхэлчихсэн
Бидэнд мэдэгд! if (мэдэгдээгүй) { төлбөр өгөхгүй }
Хэр хугацаанд хийх вэ?
Хийж эхэлсэн бол 24 цагийн дотор дуусгаарай. Тэрнээс удвал тухайн ажлыг өөр хүнд өгчих байх шүү.
Өгсөн хугацаанд амжихгүй бол яах вэ?
Ярилцаад сунгаж болох байх. Ихэнхдээ эргээд ажлыг нээлттэй зарлана. Ямар ч нөхөн олговор байхгүй.
Ажлуудаас хийвэл хаашаа холбогдох вэ?
Хийлгэхийг санал болгосон хүнтэй холбогдоно уу!
Холбоо барих
Хийлгэхийг санал болгосон хүнтэй холбогдоно уу!
Тодруулах зүйл байна
Хийлгэхийг санал болгосон хүнтэй холбогдоно уу!
Асуух зүйл маш их байна
Их юм асуух хэрэггүй! Ажил үстэй толгойноос их байна!
Хичээл заах уу?
Уучлаарай! Ажил ихтэй байгаа болохоор бололцоогүй.
Ахиад ажил нэмэгдэх үү?
Ер нь оруулаад байх бодолтой байгаа. Цаг зав, төсөвтөө баригдана.
git ашиглаж болдоггүй юм уу?
Болно. public git ашиглаад кодоо хуулаад оруулаарай. Бидний зүгээс git сервер бэлдэх бололцоогүй байна.
Аккаунт үүсгээд ашиглаж болохгүй юу?
Аккаунттай код хийгээгүй байна. Хийчихвэл харилцаа ч амар болох байх
Хийсэн ажлыг голоод төлбөрөө өгөхгүй бол яах вэ?
Бид нар голомтгой, шаардлага өндөртэй хүмүүс. Хийх гэж байгаа бол цэгцтэй, алдаагүй, ойлгомжтой код бичээрэй. Ашиглаж болохоор бол бид нар засаад ажиллуулна. Үнэхээр бололцоогүй болоод л буцааж байгаа байх шүү. Төлбөр шилжүүлэх боломжгүй.
Зөвлөгөө: HTML tag нээсэн бол хаа, if нөхцөл бичсэн бол else-г нь бодож бай. Хувьсагчдаа ойлгомжтой нэр өг, tab биш space хэрэглэ, мөрийн төгсгөлд зай битгий ав, параметрээ зөв дамжуул, indent-ээ зөв ав, manual, doc-оо унш, хөдөлмөрлөж байж хөлсөө авдаг, эрт бос, цагаа ашигла, хүн чанартай бай, хийсэн ажилдаа эзэн бол, алдаагаа зас, цаг барь, бусдын цагийг хүндэл, шүүмжийг доромжлол болгож хүлээж авах хэрэггүй, бусдыг google шиг ашиглах хэрэггүй
Нөхцөл
Кодоо бидэнд явуулсанаараа хийсэн ажлыг нийтийн хүртээл болгох, дахин дамжуулах, кодыг хязгааргүй өөрчилж ашиглах эрхийг та бидэнд өгч байгаа болно. Ажлыг гүйцэтгэснээрээ тухайн үнэлгээнд тохирох ажлын хөлсөө авах болно. Нийтлэх, эс нийтлэхийг бид шийднэ. Бидний зүгээс зохиогч нь хэн болохыг нийтэд дэлгэхгүй.
Харилцаатай холбоотой ёс зүйгүй үйлдлүүдийг бидний зүгээс сайтаар дамжуулан нийтлэх болно.